Компанийн танилцуулга

Компанийн танилцуулга

Крипто Үндэстэн ХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь криптод суурилсан хөрөнгө оруулалт буюу криптовалютын зах зээлийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр багцаа бүрдүүлж, хөрөнгөө өсгөх замаар хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг. Криптовалютад хөрөнгө оруулалт хийдэг хөрөнгө оруулалтын сан (ETF), нээлттэй хувьцаат компани дэлхийн хэмжээнд маш ховор байдаг бол Крипто Үндэстэн нь Монголчууддаа криптовалютад хөрөнгө оруулалт хийх, хөрөнгөө мэргэжлийн багаар удирдуулах боломжийг нээж өгч байна.

Мэдээ Мэдээлэл

КРИПТО ҮНДЭСТЭН ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 3 сарын 17-ны өдрийн 22/03 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна.

Компанийн оноосон нэр: Крипто Үндэстэн ХК (CNF)

Хурал хуралдуулах газар: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу 1, А.Амарын гудамж 2, Нийслэлийн соёлын төв өргөө

Огноо: 2023 оны 4 сарын 30-ны өдрийн 16:00 цагт

Санал өгөх хэлбэр: Ард Апп (Ard App) болон цаасаар хосолсон хэлбэрээр саналаа өгнө.

2023 оны 4 сарын 30-ны өдөр хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид урьдчилсан санал өгөх боломжтой. Саналыг Ард Секюритиз ҮЦК ХХК компанийн Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 13 давхар, 1304 тоот хаягаар дамжуулан авах ба саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацаа 2023 оны 4 сарын 29-ний өдрийн 14:00 цагаар тасалбар болгоно.

Хурлын хэлэлцэх асуудал:

  1. Компанийн 2022 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг танилцуулах тухай;
  2. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэр танилцуулах тухай;
  3. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
  4. Компанийн нийт гаргасан хувьцааны тоог 10,000 (арван мянга) хувааж, 1,132,120,000 (1 тэрбум нэг зуун гучин хоёр сая нэг зуун хорин мянга) ширхэг болгох тухай;
  5. 2023 оны ТУЗ-ийн зардлын төсвийг батлах тухай;

Бүртгэлийн өдөр: 2023 оны 4 сарын 8-ний өдөр

Хуралд бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:

  1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
  2. Компанийн 2022 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт
  3. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
  4. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг;
  5. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл.

Хувьцаа эзэмшигч та 2023 оны 3 сарын 27-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд ажлын цагаар өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандаж хурлын материалтай танилцах боломжтой.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхар

Утас: 77078080, 88885148

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

2023-03-20

  • +976 7707 8282

  • info@cryptonation.mn

  • Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Амарын гудамж, Сэнтрал Тауэр, 17 давхар