Хувь тэнцүүлсэн урамшууллын талаарх мэдээллийг нэг дороос
Хувь тэнцүүлсэн урамшууллын талаарх Түгээмэл асуулт хариултыг хүргэж байна.
Яагаад хувь тэнцүүлсэн урамшуулал олгохоор болсон вэ?
2022 оны үйл ажиллагаа болон санхүүгийн үр дүнгээс хамааран Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Даатгал, Ард Кредит, Крипто Үндэстэн компаниуд хувьцаа эзэмшигчдэдээ нийт 121,525,060 ширхэг АрдКойныг хувь тэнцүүлж хуваарилахаар шийдвэрлэлээ.
Хувь тэнцүүлсэн урамшуулалд хэн хамрагдах боломжтой вэ?
2023 оны 4 сарын 25-ны байдлаар Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Даатгал, Ард Кредит, Крипто Үндэстэн компанийн хувьцааг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчид хувь тэнцүүлсэн урамшуулалд хамрагдана.
4 сарын 25-ны өдрөөс өмнө хувьцаа эзэмшигч болвол хувь тэнцүүлсэн урамшуулалд хамрагдах боломжтой юу?
Тийм. Бүртгэлийн өдрийг 4 сарын 25-ны өдрөөр тасалбар болгосон тул амжиж Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Ард Даатгал ХК, Ард Кредит ББСБ ХК, Крипто Үндэстэн ХК-ийн хувьцааг худалдан авсан бол урамшуулалд хамрагдах боломжтой.
Хувь тэнцүүлсэн урамшууллаар нэгж хувьцаанд хэдэн ширхэг АрдКойны урамшуулал олгох вэ?
-
Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) нэгж хувьцаа тутамд 2 ширхэг АрдКойн
-
Ард Даатгал (AIC) нэгж хувьцаа тутамд 1 ширхэг АрдКойн
-
Ард Кредит (ADB) нэгж хувьцаа тутамд 0.1 ширхэг АрдКойн
-
Крипто Үндэстэн (CNF) нэгж хувьцаа тутамд 100 ширхэг АрдКойн
Хувь тэнцүүлсэн урамшуулалд хамрагдахад ямар нөхцлийг биелүүлсэн байх хэрэгтэй вэ?
-
Бүртгэлийн өдөр буюу 2023 оны 4 сарын 25-ны байдлаар Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Ард Даатгал ХК, Ард Кредит ББСБ ХК, Крипто Үндэстэн ХК-ийн хувьцаа эзэмшигч байх
-
Ард Аппад бүртгэлтэй байх (Хүүхэд бол АрдКидс Аппад бүртгэлтэй байх)
Хувь тэнцүүлсэн урамшууллыг хэзээ олгох вэ?
Хувь тэнцүүлсэн урамшууллыг хувьцаа эзэмшигчдийн хурлын өдөр шаардлага хангасан хувьцаа эзэмшигчдийн Ард Апп дахь АрдКойны дансанд байршуулна.
Хувь тэнцүүлсэн урамшууллын АрдКойн түгжигдэх үү?
Хувь тэнцүүлсэн урамшууллаар олгосон АрдКойны 50 хувь нь 1 жилийн турш, үлдсэн 50 хувь нь 2 жилийн турш түгжээтэй байна.
Ард Секюритизээс өөр брокерын компанид хувьцаа эзэмшдэг бол урамшуулал авах уу?
Тийм, уг хувьцаа эзэмшигч нь Ард Аппад бүртгэлтэй байх шаардлагатайг анхаарна уу.
Ард Санхүүгийн Нэгдлийн токенжуулсан хувьцаа буюу ARDT эзэмшигчид энэ хамаарах уу?
Тийм. Ард Санхүүгийн Нэгдлийн токенжуулсан хувьцаа буюу ARDT эзэмшигчид ижил нөхцлөөр хувь тэнцүүлсэн урамшуулалд хамрагдана.